Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацрал мөнгөн эрдэнэ
Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгүй өргөн тал нь номин эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бүсгүй нь гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард түмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ.
Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгүй өргөн тал нь номин эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бүсгүй нь гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард түмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ.
1
Эргэх их дэлхийн уул ус нь тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн түрүү сусруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ
Асар гэгээн нар нь алтан
Ачит төрийн сүлд нь алтан,
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан,
Миний эх орон алтан эрднийн билээ.
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн түрүү сусруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ
Асар гэгээн нар нь алтан
Ачит төрийн сүлд нь алтан,
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан,
Миний эх орон алтан эрднийн билээ.
2
Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгйин урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн
Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв
Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан
Сайхан хос залуусын хуримын хундага мөнгөн байв
Саатаж алсад суугаад, аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн,
Ээжийн цацлын халбага нь мөнгөн,
Сар наадсан ус нь мөнгөн,
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн,
Миний эх орон мөнгөн эрдэнийн билээ
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн
Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв
Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан
Сайхан хос залуусын хуримын хундага мөнгөн байв
Саатаж алсад суугаад, аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн,
Ээжийн цацлын халбага нь мөнгөн,
Сар наадсан ус нь мөнгөн,
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн,
Миний эх орон мөнгөн эрдэнийн билээ
Comments
Post a Comment