Хэчнээн ч юм бэ зууны цаана хөдөлмөр төрж
Хэдэн ч юм бэ үеийн шатаар дээшээ алхаж,
Хүн төрөлхтөнд гар хийж хэл оруулж
Хүж дэлхийд бүтээл босгож, соёл соёрхжээ.
Хүнд хатуу боолын чулуу, хөдөлмөр хүнийг
Хөлсий нь урсгаж хөрсий нь урж, хүчий нь барж
Хөрөнгөт нийгэм тогоон дотроо
Хөө тортог хөдөлмөр хүнийг нулимс цустай хутган буцалгаж
Боорцог шиг хайрч, борц шиг хатааж, богц шиг юүлж
Бодол оюун чадал хүчий нь соронз залгижээ
Хэрчим талх олж идэх гэж
Эрчим хүчээ хүн гаргаж
Балга унд олж амсах гэж
Байдаг хөлсөө хүн хүн шавхаж,
Жавартай шөнийг хайрлаа гэлгүй
Жаргасан нарыг хайчваа гэлгүй
Далайх ташуурт далаа шалбартал
Улайх цусанд улаа дэвттэл
Түмэн жил, Мянган үеийг хүн хөдөлмөр
Төмөр хатуу бие сэтгэлээрэй хүчлэн давжээ.
Та манай блогоор зочлоод үзээрэй.
Та манай блогоор зочлоод үзээрэй.
Comments
Post a Comment