Бөөрөнхий дэлхий гэгээрнэ гэж
Бөмбөрцөг орчлон гэрэлтэнэ гэж
Хамаг хүн жаргана гэж
Хамтын хөдөлмөр ирнэ гэж
Манлай Марксын судар бий
Манай Ильичийн сургааль бий!
Тэдний замаар тэмүүлсэн
Тэмцлийн их октябрь бий!
Хуучин харанхуй ертөнцийг
Хувьсгал өөрчилж чадсан,
Хувь хувийн хөдөлмөрийг
Эв эвийн болгосон
Аугаа их октябрь
Алх хадуураа цацруулна.
Ард хөдөлмөр хоёр
Алтан оч бадрууллаа.
Анхны коммунист собботник дээр
Агуу Ленин морилж ирээд
Билгийн их хөдөлмөрийн хүчин лут гараараа
Биеийн хөдөлмөр хийгээд гялалзаж явсан өдөр
Чихэнд өнөөдөр чимэг болон хянгинаж байна.
Нүдэнд өнөөдөр чийдэн болон гэрэлтэж байна.
Comments
Post a Comment