-Хөдөлмөр гэхээр нэг их баатар эр!
Хүч чадлаа нийлүүлж зангидсан аварга гар!
Дөмөг сайхан хоол унд ширээн дээр!
Хамаг сайхан онгоц машин хараан дээр
Хөдөлмөр гэхээр нэг их хотын царай!
Хөөсрөн урссан нэг их сувгийн бараа!
Газар дээр ассан цахилгаан гэрлийн түмэн гялбаа!
Газраас ниссэн цуут баатруудын түмэн золбоо!
-Хөдөлмөр гэхээр далай их ухаан санаа!
Хүний тэргүүн Маркс Лениний мэргэн оноо!
Толстой, Горькийн том том боть ном!
Толиос аваад юм юмны лут бичиг!
-Бид цөм хөдөлмөрийн сайн нөхөр гэж ардууд хэлнэ
-Би энэ хөдөлмөрийн бие хамгаалагч гэж ажилчин хэлнэ!
-Би энэ хөдөлмөрийг бэлчээж явдаг гэж малчин хэлнэ!
-Би энэ хөдөлмөрийг бичиж явдаг гэж зохиолч хэлнэ!
Гар бол хөдөлмөрийн
Ганц сайн зарц!
Ухаан бол хөдөлмөрийн
Угийн сайн эрч!
Хоол хийдэг гар
Надад бий, харвал хар!
Хотлоос заяасан ухаан
Надад бий, яривал яр!
Гартаа бол гараа
Ухаантай бол ухаанаа
Олондоо өгсөн тэр хүнд хөдөлмөр өөрөө
Орчлонгийн сайхан жаргал бүхнийг тэвэрч ирнэ.
Зүс царай сэтгэл санааны хийморь жавхалан
Зүтгэлт хөдөлмөрийн гэрэл туяагаар л гийж байдаг юм.
Та манай блог-оор зочлоод үзээрэй
Comments
Post a Comment