Skip to main content

Ц.Хулан "Би дургүй"

Цаг гозойж байхад би алс замд гарахгvй
Цангинтал хундага хагa шиддэг Орос занд дургvй
Цайг нь уучихаад аягыг нь хємрєх дургvй
Цагаа олж ухаантнаа хайрладаггvй Монгол занд би дургvй
Өлийд бvдрээгvй ажнайг магтаалаар булж алах дургvй
Yхэлд ч автаагvй баатар эрийг одонгоор дарж авахад дургvй
Yлгэр нялуун төгсдөг ч сайн эр зовоход би дургvй
Yс нь буурал хєгшин намбагvй явахад бvр дургvй ээ
Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургvй
Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургvй
Цэмцгэр нь дэндvv харчуул цагаан гартнуудад дургvй
Цэвэр цааснаа шvлэг биш матаас бичихэд бvр дургvй ээ
Доголон хvний дэргэдvvр би гvйж өнгөрөх дургvй
Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургvй
Ядуусын дунд гангалах дургvй
Тансаг найран дээр ганцаардах дургvй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургvй ээ
Холоос айсуй морьтон гэнэт өөрр зvгт давхихад дургvй
Холбиромтгой ааш уян жаданд дургvй
Нvvрнээс далдуур хvн муу хэлэх
Нvдэн дээр минь гөлөг зодоход бvр дургvй
Хэтэрхий халуун, хэтэрхий хvйтэнд дургvй
Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургvй
Бурханыг нулимах адыг өргөмжлөхөд дургvй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бvр дургvй ээ
Дургvй бvхнийг минь vзvvлж ханасан эх орон минь
Дургvйгээ хvртэл хайрлах гэж би хvv чинь болсон
Цайг нь уучихаад аягыг нь хөмөрдєггvй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон.

Comments

Санал болгох нийтлэлүүд

Пунцагийн Бадарч "Есөн эрдэнийн орон"

Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ Ижий таны минь цацрал мөнгөн эрдэнэ Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Энгүй өргөн тал нь номин эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эгэлхэн бүсгүй нь гоёл сувд эрдэнэ Эрэлхэг ард түмний нь эв ган эрдэнэ Эх орон та минь есөн эрдэнэ. 1 Эргэх их дэлхийн уул ус нь тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сусруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ Асар гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан, Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан, Миний эх орон алтан эрднийн билээ. 2 Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгйин урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан Сайхан хос з...

Цэвэгмэдийн Гайтав (1929-1979)

Ц.Гайтав 1929 онд Өвөрхангай аймгийн богд сумын нутагт малчны гэрт төржээ. Бага дунд сургууль, санхүү эдийн засгийн техникум, УБДС төгсжээ. Ц.гайтавын <<Шүлгүүд>>, <<Улаан туг>>, <<Гэрэлт хөшөө>>,<<Карл Маркс>>, <<Сайхан эх орон>> зэрэг шүлэг найраглалын 30 гаруй ном хэвлэгдсэн юм. Шилдэг бүтээл туурвисан учир 1961 онд БНМАУ-ын төрийн шагнал, 1967онд МЗЭ-ийн шагнал, 1971 онд МХЗЭ-ийн шагнал, 1979 онд БНМАУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Р.Чойном "Үг"

Хэн хүнтэй үг ярина гэдэг Хэрэг дээрээ тулалдаан юм. Халуун хүйтэн ямар ч зэвсгээс Хатуу зөөлөн үг хүчтэй. Үгээр хүнийг захирч болно Үхүүлж ч болно сэхээж ч болно. Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно. Шархлуулж бас эдгээж болно. Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр биш Яруу уран илтгэхийн нэр биш Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш Гагцхүү зөв сэтгэж, зөв дуугарахын нэр. Эсрэг талаа судлалгүйгээр Эхэлж тулаанд ордоггүйн адил Ярьж байгаа хүнээ мэдэлгүйгээр Ямар үг түүнд тохируулах вэ. Арслан заан шиг лут этгээдийг Ангийн калибр шиг үгээр загатнуулах ч үгүй. Танк эсэргүүцэх буу шиг хүчит үгээр бөмбөгдвөл Тарвага шиг хүнээс юу нь үлдэх вэ. Эхээс төрөхийн цорын ганцхан Эвхмэл хутга шиг яриатай хүнийг Дамаскийн илд шиг сүрт үгээр Далайсны гарз шүү дээ. Байлдааны хуягт шиг хүний урьдаас Банз мод шиг үг хэлэх Барын урдаас Балиус барьсантай ижил.