Ялгуусан их ардын хувьсгал тандаа хандаж
Яруу найргын бадгаа би хадаг шиг барья!
Харанхуй феодалын бүрэнхийг та тонгорог шиг ярж
Ханагар үеийн зүсийг та толь шиг гийгүүлж,
Дарлал зовлонгийн хар цоожийг тас мушгиж
Далай жаргалын алтан хаалгыг цэлийтэл нээсэн
Хүндэт тантай уулзаж учирсан буянтай үйлс маань
Хүслийн далайг ундруулж өгсөн булгийн эх болж
Түүхийн хуудсан дээр түмэн үе баларшгүй гялалзаад
Түмний зүрхийг төөнөж төрийн нурууг тэгшилж байна.
Ардын хувьсгал урьдын харанхуйг зад хөөгөөд
Ариун манай алтан нарыг залж өгөөд
Гэгээн коммунизмын гэрэлт орой өөд биднийг хөтөлсөөр
Гэр хотолгүй хувьсгал та гэгээ болж байна.
Хөгжлийн хувьсгал, хөдөлмөрийн хувьсгал, соёлын хувьсгал
Хөвчилж бидэнтэй мөр зэрэгцэж гар нийлээд
Түмэн үеийн зовлонгоос салсан Монгол орон
Төгөлдөр бат төвшин энх морилон явж байна.
1961 он. Ц.Гайтав Түүвэр зохиол IV боть-с

Comments
Post a Comment