Тархиараа бодож зүрхээрээ бичсэн шүлгүүд минь
Таны өмнө зорин очиж золгож явбал
Үзэг гартаа барьсан хэрэг бүтэх нь тэр
Үг холбож өрсөн хүсэл биелэх нь тэр
Тэнэгэр талаар хөлөг морины чадал гаргаж
Тэнгэр дундуур Хүчит шонхрын удам жигүүр зааж
Бадаг бүхнээрээ дэвэн дэвсээр зүсээсэй!
Байц өндрийг даван давсаар нисээсэй!
Усанд засаг шиг шумбаж
Цусанд эм шиг шингэж
Бумбагар хүүхдүүдэд чихэр шиг шимтэй
Буурал настанд цай шиг амттай байгаасай.
Comments
Post a Comment