Skip to main content

Ц.Гайтав "Ялалтын дуу"

Ёстой төртэй улсын
Зүстэй ардын цэрэг бид
Өстэй дайсны өөдөөс
Мэстэй тулж ялсан
Баатар нам дээдтэй
Бахархах Монгол оронтой
Бадрах хөгжлийн дээжтэй
Баатар эрийн цээжтэй
Настай буурлуудын өлгийгөө
Цастай өндөр уулсаа
Устай өргөн талаа
Ёстой төртэй хамгаалсан
Баатар нам дээдтэй
Бахархах Монгол оронтой
Бадрах хөгжлийн дээжтэй
Баатар эрийн цээжтэй
Тустай нөхрийн ачтай
Зүстэй ардын цэрэг бид
Өстэй дайсны өөдөөс
Мэстэй тулж ялсан
Баатар нам дээдтэй
Бахархах Монгол оронтой
Бадрах хөгжлийн дээжтэй
Баатар эрийн цээжтэй

Comments

Санал болгох нийтлэлүүд

Цэвэгмэдийн Гайтав (1929-1979)

Ц.Гайтав 1929 онд Өвөрхангай аймгийн богд сумын нутагт малчны гэрт төржээ. Бага дунд сургууль, санхүү эдийн засгийн техникум, УБДС төгсжээ. Ц.гайтавын <<Шүлгүүд>>, <<Улаан туг>>, <<Гэрэлт хөшөө>>,<<Карл Маркс>>, <<Сайхан эх орон>> зэрэг шүлэг найраглалын 30 гаруй ном хэвлэгдсэн юм. Шилдэг бүтээл туурвисан учир 1961 онд БНМАУ-ын төрийн шагнал, 1967онд МЗЭ-ийн шагнал, 1971 онд МХЗЭ-ийн шагнал, 1979 онд БНМАУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Р.Чойном "Үг"

Хэн хүнтэй үг ярина гэдэг Хэрэг дээрээ тулалдаан юм. Халуун хүйтэн ямар ч зэвсгээс Хатуу зөөлөн үг хүчтэй. Үгээр хүнийг захирч болно Үхүүлж ч болно сэхээж ч болно. Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно. Шархлуулж бас эдгээж болно. Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр биш Яруу уран илтгэхийн нэр биш Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш Гагцхүү зөв сэтгэж, зөв дуугарахын нэр. Эсрэг талаа судлалгүйгээр Эхэлж тулаанд ордоггүйн адил Ярьж байгаа хүнээ мэдэлгүйгээр Ямар үг түүнд тохируулах вэ. Арслан заан шиг лут этгээдийг Ангийн калибр шиг үгээр загатнуулах ч үгүй. Танк эсэргүүцэх буу шиг хүчит үгээр бөмбөгдвөл Тарвага шиг хүнээс юу нь үлдэх вэ. Эхээс төрөхийн цорын ганцхан Эвхмэл хутга шиг яриатай хүнийг Дамаскийн илд шиг сүрт үгээр Далайсны гарз шүү дээ. Байлдааны хуягт шиг хүний урьдаас Банз мод шиг үг хэлэх Барын урдаас Балиус барьсантай ижил.

Б. Лхагвасүрэн "Боржигоны бор тал"

Санаа алдахад Эхийн сүү тагнайд амтагдаж Салхины үзүүр залгихад Агь хоолойд аргасан Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог Тэнгэрийн хэвтэр буурал тал минь Таанын цагаан толгойноос өөр Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь Торго шиг зөөлөн байсан чи Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг Ботго нь үхсэн ингэний Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг Чи л залгиж зовлонг нь хугасалж Чинэсэн хөхийг нь амирлуулсан Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн Чиний шарх Зүрхний шархнаас хождож анина тал минь Тугалын бэлчээрээс эхлэн Тоглоом дэлгэсэндээ чи Намайг ...