Skip to main content

Ц.Гайтав "Ялалт"

Урин хаврын улаан наран дорно тэнгэрээс мандаж гарахдаа
Урд байгаа хуанли дээр улаан тоо дагуулж ирлээ.
Мартагдах аргагүй дөчин таван оны таван сарын есны
Мандсан ялалтыг цусаар бичсэн улаан тоо гэрэлтлээ.
Сая сая хүний урсгасан цусны улайдмал ган болсон
Салахын аргагүй хайлахын аргагүй энэ тоо
Нүргэлсэн их тэмцэлийн цараар биеэ тэлээд
Нүдэнд багтахгүй тэнэгэр болж дэлхийг бүрхжээ.
Шимширч өвдсөн бум буман хүний зүрхнээс
Ширмэн бөмбөгний шивж орсон хэлтэрхийг авч
-Дахиад чи хүний зүрхэнд бүү ор ! гэж
Дайнтай нь чулуудсан энэ тоо их ялалтын илд юм
... Хар утаан доогуур харжигнах танкууд сүртэй мөлхөж
Хас тэмдэгтэй фашистын цэргүүд сүүдэр шиг нүүж
Хүчин үзсэн нисэх онгоцууд тэнгэрт орилолдсон
Дөчин хоёр он зүүд адил толгойд орлоо
Москвагийн дэргэдээс мөлхөхий нь гэдрэг зад ухрааж
Мөргөж унатал мөхөлтий нь ойртуулан бут ниргэж
Мэс жады нь улаан арми хуга цохиж
Хас тэмдэгий нь улан дороо хог болгож
Хүндийг давж Берлин хүрэх урт замд
Хүч төгс зөвлөлтийн арми урагшилж давшаад
Баруун зүг үй түмэн таван хошуу гялалзан
Бараан хар тэнгэр доогуур таван тив харагдаж байна.
Батгана шиг бужигнасан фашистын онгоцы нь газарт зоож
<<Барс>> гэгч барддаг танкны нь гавлыг нээж
Хүн араатан- цэрэг армий нь бахардуулан хөөсөн
хүчирхэг зөвлөлтийн улаан цэргийн уухай сонсогдлоо.
Катушийн амнаассуга үсэрсэн сумнууд харваж
Кавказ, Украйнид хас толгойтныг хохимой толгой болгож
Тэнгэр газраар фашистын армийг яйртал цохисон
Тэнхээт ялалтын гар тивээс тивд ирж гар барилаа.
Хурдан агтынхаа сайныг зэлэн дээрээсээ барин авчирч
Хувцас хунарынхаа дулааныг бэлэн зэлэн үйлдвэрээсээ ачаалж,
Хуруувч хийжуран хүүхнүүд юм оёод
Түрийвч нээж төгрөг мөнгө цөм зэхээд
Балчир бага, хөгшид настан хамаг олноор
Баатар зөвлөлтдөө гар сунгаж бэлэг илгээхдээ:
-- Яргачин фашистыг бут ниргэхэд буу зэвсэг бол!! гэж
Ялахын итгэлтэй ерөөлийн үгээ хэлж байх дуулдлаа
Дөрвөн жилийн их дайны дэгдсэн түймэр унтарч
Түвшин цагийн эх булаг дэлхийн хоймор ундарч
Ялсан баатруудаа эх эхнэр, хүүхэд цэцгүүд тэвэрч
Ялалтын одонгууд эрүүл, шархтай олон цээжинд зэрэг гялалзлаа,
Алтан Москвагийн тэнгэрт улаан бадамрагнаас нь гэрэлт очнууд сацарч
Ачит Лениний ухаант царай улам баясгалантай мишээж
Аугаа ялалтын ёслолын сүрт буудлагын дуу
Алдарт <<Аврорын>> дүү болж дүүрэн цуурайтлаа.
Эхийн нүдний доголон нулимс ялалтын гэрэлд
Эцгийн сэтгэлийн доторхи гуниг ялалтын туяанд
Баярын нулимс, баярын сэтгэлээр байр сольж
Баатар зөвлөлт Бат орон, бат гүрэнд зоригжууллаа.
Урин хаврын улаан наран дорно тэнгэрээс мандаж гарахдаа
Урд байгаа хуанли дээр улан тоо дагуулжирлээ
Мартагдах аргагүй дөчин таван оны таван сарын есний
Мандсан ялалтыг цусаар бичсэн улаан тоо гэрэлтлээ.
Арван долоон оны арван нэгэн сарын долооны өдрийн тоотой адил
Аргын улирлуудын алдар гавьяаны алтан хуудсуудын элгэн дээр
Таван сарын есний өдрийн улаан тоо улаан од бий болж
Таван тивийн цусан барилдалгаатны хуанли дээр хуучрахгүй гялалзана.

Comments

Санал болгох нийтлэлүүд

Пунцагийн Бадарч "Есөн эрдэнийн орон"

Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ Ижий таны минь цацрал мөнгөн эрдэнэ Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Энгүй өргөн тал нь номин эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эгэлхэн бүсгүй нь гоёл сувд эрдэнэ Эрэлхэг ард түмний нь эв ган эрдэнэ Эх орон та минь есөн эрдэнэ. 1 Эргэх их дэлхийн уул ус нь тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сусруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ Асар гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан, Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан, Миний эх орон алтан эрднийн билээ. 2 Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгйин урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан Сайхан хос з...

Цэвэгмэдийн Гайтав (1929-1979)

Ц.Гайтав 1929 онд Өвөрхангай аймгийн богд сумын нутагт малчны гэрт төржээ. Бага дунд сургууль, санхүү эдийн засгийн техникум, УБДС төгсжээ. Ц.гайтавын <<Шүлгүүд>>, <<Улаан туг>>, <<Гэрэлт хөшөө>>,<<Карл Маркс>>, <<Сайхан эх орон>> зэрэг шүлэг найраглалын 30 гаруй ном хэвлэгдсэн юм. Шилдэг бүтээл туурвисан учир 1961 онд БНМАУ-ын төрийн шагнал, 1967онд МЗЭ-ийн шагнал, 1971 онд МХЗЭ-ийн шагнал, 1979 онд БНМАУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Р.Чойном "Үг"

Хэн хүнтэй үг ярина гэдэг Хэрэг дээрээ тулалдаан юм. Халуун хүйтэн ямар ч зэвсгээс Хатуу зөөлөн үг хүчтэй. Үгээр хүнийг захирч болно Үхүүлж ч болно сэхээж ч болно. Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно. Шархлуулж бас эдгээж болно. Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр биш Яруу уран илтгэхийн нэр биш Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш Гагцхүү зөв сэтгэж, зөв дуугарахын нэр. Эсрэг талаа судлалгүйгээр Эхэлж тулаанд ордоггүйн адил Ярьж байгаа хүнээ мэдэлгүйгээр Ямар үг түүнд тохируулах вэ. Арслан заан шиг лут этгээдийг Ангийн калибр шиг үгээр загатнуулах ч үгүй. Танк эсэргүүцэх буу шиг хүчит үгээр бөмбөгдвөл Тарвага шиг хүнээс юу нь үлдэх вэ. Эхээс төрөхийн цорын ганцхан Эвхмэл хутга шиг яриатай хүнийг Дамаскийн илд шиг сүрт үгээр Далайсны гарз шүү дээ. Байлдааны хуягт шиг хүний урьдаас Банз мод шиг үг хэлэх Барын урдаас Балиус барьсантай ижил.