Эвлэлийн батлахыг эзнийх нь нэрээр тэрнийх гэдэг бол
Эгэл миний нэрийг хадгалсан батлах ч бас бий
-Би батлах хоёр амь нэг гэж
Биеийн зураг минь баталж хэлээд залуугаараа бий
Нас хэтэрч залуучуудын эвлэлийн данснаас гарсан ч
Надтай одоо түүний батлах данс нэг байна
Энэ батлах арван хэдтэй байх насанд
Эвлэлийн гишүүн алдрыг над авчирч өгсөн юм
Надтай энэ батлах маань байгаа цагт
Нас хамаагүй эвлэлийн гишүүн гэж өөрийгөө би
Өвгөн буурал болсон ч гэсэн хэлнэ
Өндөр насны тэтгэвэрт орсон ч хэлнэ
Бид хоёр олон жил нэг дор байж
Бие биедээ хань ижил халуун элгэн болж
Хамаг юман дээр цуг хоёулаа гараа өргөж
Хамт олонтой асуудлыг мөнөөр нь баталж явлаа
Төрөл садан, төө зайгүй болсон бид хоёр
Хурал, лекц, ажил субботник аль алинд
Нэг ширээн дээр сууж, нэг хүрз барьж
Нэг чихтэй, нэг хүчтэй явж ирсэн юм
Сургууль соёлд батлах маань надтай сурч
Сурагч оюутны үнэмлэхийг бас надтай хадгалж
Сурлагын дүнгээ миний дүнгээр яг бөглүүлж
Сургууль төгсөхөд гэрчилгээ диплом цуг авсан юм
Ажилд ороход нэг дор хамт очиж
Анхны цалинг нэг дор хамт авч
Хөдөлмөрийн амтыг хоёулаа хамт амсаж үзээд
Хөнгөн хүнд ажил хийж амташсан юм
Хөдөө гадаа олон удаа цуг явж
Хөрөх халахыг олон удаа хамт эдэлж
Хөгжөөн цэнгэлийг олон удаа цуг үзэж
Хөөрөх баясахыг олон удаа эдэлсэн юм
Намайг батлах минь дуу хөгжимд дуртай болгож
Найраг шүлгийн мөрөнд гары минь хүргэж өгөөд
Над байгаа сайхан юмыг миний батлах олгосон юм
Надад байгаа саар юмыг миний батлах салгасан юм
Эвлэлээрээ овог хийж эвлэлийн батлах гэж нэрлүүлсэн
Эзнээрээ онцлог хийж тэрний батлах гэж тэмдэглүүлсэн
Миний батлах, чиний батлах, таны батлах
Хүний амьдралын хамаг насны хань юм
Нас ахисан ч намайгаа чи хаяхгүй явж
Үс цайсан ч чамаасаа би салахгүй байж
Залуу наснаас ураг барилдаж төрөл болсон
Залуучуудын эвлэлийн батлах бид хоёр үүрд хамт байна!
1969 он. Ц.Гайтав Түүвэр зохиол IV боть-с

Comments
Post a Comment