Skip to main content

Posts

Хөдөөгийн Пэрлээ "Хан Хэнтий Минь"

Сүүн цагаан буданг бялхаасан Сүрлэг уулсын хан Хэнтий минь Сүжхэн дотноор хайрыг булаасан Сүндэрлэн хөхрөгч хан Хэнтий минь Элгэн халуун ууган нутгийн Эрдэнэт алтан хүйс нь билээ. Энэхэн цагийн унаган газрын Элэршгүй алдарт уулс нь билээ Онон Хэрлэн дагинасыг заяасан Олны хүслийн хан Хэнтий минь Оломгүй усан санг мялаасан Орчлонд цуутай хан Хэнтий минь Элгэн халуун ууган нутгийн Эрдэнэт алтан гүйс нь билээ. Энэхэн цагийн унаган газрын Элэршгүй алдарт уулс нь билээ. Ховор нандин үнэтийг халгиасан Ходоод баялагийн хан Хэнтий минь Хотол түмний рашаан ундраасан Хонгор сэтгэлийн хан Хэнтий минь Элгэн халуун ууган нутгийн Эрдэнэт алтан хүйс нь билээ Энэхэн цагийн унаган газрын Элэршгүй алдарт уулс нь билээ...

Хөдөөд овогт Дамдины Пэрлээ

Хөдөөд овог Дамдины Пэрлээ (Пэрэнлэй) нь Монголын ууган археологич, түүхч, зохиолч, орчуулагч хүн бөгөөд ард түмэндээ Хөдөөгийн гэж алдаршсан хүн байв. Хөдөөгийн Пэрлээ 1911 онд Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт малчны гэрт төржээ. Бага дунд сургууль, МУИС төгсөж, түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1967онд БНМАУ-ын ШУА-ны сурвалжлагч гишүүн болжээ. Пэрлээ <<Хэрлэнгийн унага>>,<<Ард түмний дунд>>,<<Сүлд модны наадам>>,<<Түүвэр зохиол>> зэрэг шүлэг найраглалын ном хэвлүүлжээ.

Ц.Гайтав "Миний батлах"

Эвлэлийн батлахыг эзнийх нь нэрээр тэрнийх гэдэг бол Эгэл миний нэрийг хадгалсан батлах ч бас бий -Би батлах хоёр амь нэг гэж Биеийн зураг минь баталж хэлээд залуугаараа бий Нас хэтэрч залуучуудын эвлэлийн данснаас гарсан ч Надтай одоо түүний батлах данс нэг байна Энэ батлах арван хэдтэй байх насанд Эвлэлийн гишүүн алдрыг над авчирч өгсөн юм Надтай энэ батлах маань байгаа цагт Нас хамаагүй эвлэлийн гишүүн гэж өөрийгөө би Өвгөн буурал болсон ч гэсэн хэлнэ Өндөр насны тэтгэвэрт орсон ч хэлнэ Бид хоёр олон жил нэг дор байж Бие биедээ хань ижил халуун элгэн болж Хамаг юман дээр цуг хоёулаа гараа өргөж Хамт олонтой асуудлыг мөнөөр нь баталж явлаа Төрөл садан, төө зайгүй болсон бид хоёр Хурал, лекц, ажил субботник аль алинд Нэг ширээн дээр сууж, нэг хүрз барьж Нэг чихтэй, нэг хүчтэй явж ирсэн юм Сургууль соёлд батлах маань надтай сурч Сурагч оюутны үнэмлэхийг бас надтай хадгалж Сурлагын дүнгээ миний дүнгээр яг бөглүүлж Сургууль төгсөхөд гэрчилгээ диплом цуг авсан юм А...

Ц.Гайтав "Үзэг бид хоёр"

Халуун өдрийг бид хоёр усанд орж өнгөрөөнө Харин тэгэхдээ бид хоёр гол дээр очдоггүй Бэх гэж сайхан цэнхэр ус байдаг юм Бид хоёр цэнгэж тэнд ордог юм Үзэг бид хоёр цаас гэдэг цагаан дэнж дээр Үгийн олон толгой холбосон нөхөдтэйгээ амардаг юм. 1961 он. Ц.Гайтав Түүвэр зохиол IV боть-с

Ц.Гайтав "Ардын хувьсгал"

Ялгуусан их ардын хувьсгал тандаа хандаж Яруу найргын бадгаа би хадаг шиг барья! Харанхуй феодалын бүрэнхийг та тонгорог шиг ярж Ханагар үеийн зүсийг та толь шиг гийгүүлж, Дарлал зовлонгийн хар цоожийг тас мушгиж Далай жаргалын алтан хаалгыг цэлийтэл нээсэн Хүндэт тантай уулзаж учирсан буянтай үйлс маань Хүслийн далайг ундруулж өгсөн булгийн эх болж Түүхийн хуудсан дээр түмэн үе баларшгүй гялалзаад Түмний зүрхийг төөнөж төрийн нурууг тэгшилж байна. Ардын хувьсгал урьдын харанхуйг зад хөөгөөд Ариун манай алтан нарыг залж өгөөд Гэгээн коммунизмын гэрэлт орой өөд биднийг хөтөлсөөр Гэр хотолгүй хувьсгал та гэгээ болж байна. Хөгжлийн хувьсгал, хөдөлмөрийн хувьсгал, соёлын хувьсгал Хөвчилж бидэнтэй мөр зэрэгцэж гар нийлээд Түмэн үеийн зовлонгоос салсан Монгол орон Төгөлдөр бат төвшин энх морилон явж байна. 1961 он. Ц.Гайтав Түүвэр зохиол IV боть-с

Ц.Гайтав "Ялалт"

Урин хаврын улаан наран дорно тэнгэрээс мандаж гарахдаа Урд байгаа хуанли дээр улаан тоо дагуулж ирлээ. Мартагдах аргагүй дөчин таван оны таван сарын есны Мандсан ялалтыг цусаар бичсэн улаан тоо гэрэлтлээ. Сая сая хүний урсгасан цусны улайдмал ган болсон Салахын аргагүй хайлахын аргагүй энэ тоо Нүргэлсэн их тэмцэлийн цараар биеэ тэлээд Нүдэнд багтахгүй тэнэгэр болж дэлхийг бүрхжээ. Шимширч өвдсөн бум буман хүний зүрхнээс Ширмэн бөмбөгний шивж орсон хэлтэрхийг авч -Дахиад чи хүний зүрхэнд бүү ор ! гэж Дайнтай нь чулуудсан энэ тоо их ялалтын илд юм ... Хар утаан доогуур харжигнах танкууд сүртэй мөлхөж Хас тэмдэгтэй фашистын цэргүүд сүүдэр шиг нүүж Хүчин үзсэн нисэх онгоцууд тэнгэрт орилолдсон Дөчин хоёр он зүүд адил толгойд орлоо Москвагийн дэргэдээс мөлхөхий нь гэдрэг зад ухрааж Мөргөж унатал мөхөлтий нь ойртуулан бут ниргэж Мэс жады нь улаан арми хуга цохиж Хас тэмдэгий нь улан дороо хог болгож Хүндийг давж Берлин хүрэх урт замд Хүч төгс зөвлөлтийн арми урагшилж давшаад Баруун зүг ү...

Ц.Хулан "Би Цагаан Дарь Эх"

Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон Наранцацралт Сандуйн жүд болсон Намуухнаар хожмоо би Цагаан Дарь Эх болноо! Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь Бүсгүй амьтныг ачилдаг Цагаан Дарь Эх болноо Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би Цагаан Дарь Эх болноо Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг, Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг Анзаарсандаа би Цагаан Дарь Эх болноо Шагжтивийн хамаг амьтан эхдээ мөргөнө гэж би горьдсийм Шандуурлын далайд живсэн хүмүүс ижийтэй манатай явдгийм байна Шалдрайхан дусал би ч тэдэн дунд хөвж л яваа Шаралхсандаа би Цагаан Дарь Эх болноо… Дунд нь бороо шиг ор...

Пунцагийн Бадарч "Есөн эрдэнийн орон"

Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ Ижий таны минь цацрал мөнгөн эрдэнэ Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Энгүй өргөн тал нь номин эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эгэлхэн бүсгүй нь гоёл сувд эрдэнэ Эрэлхэг ард түмний нь эв ган эрдэнэ Эх орон та минь есөн эрдэнэ. 1 Эргэх их дэлхийн уул ус нь тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сусруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ Асар гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан, Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан, Миний эх орон алтан эрднийн билээ. 2 Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгйин урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан Сайхан хос з...

Дикейн Даниял "Мөнхийн алдар"

Ард түмэндээ эрхэм хүү нь болж Алдар нэр тань ард түмэн шигээ дуурссан Яруухан дууч таны найраг уянга чинь Ямагт биднийгээ уриалан хангинана. Эх орныхоо гуа сайхан бүхнийг Эрхэм таны эгшиглэн дуулсан шиг Ард түмнээ алдаршуулан дуулахыг Ариун сэтгэлээсээ мэрийн явнам бид Таныхаа мэндэлсэн энэ өдрийг Түмэн ардтайгаа цуг баярлан угтаж Хойчийг залгамжлагч дүүгийн ёсоор Холбоо шүлгээ өргөн баринам би. -Д.Нацагдоржийн төрсний 50 насны ойд-

Ц.Дамдинсүрэн "Нааланхай хоёр нүд чинь"

Нааланхай хоёр нүд чинь Намрын ус шиг мэлтэгнэнэ Намрын усны долгионд Наадах нөхөр чинь бөмбөрлөө. Шингэн цагаан царай чинь Шинэ цаснаас ялгаваргүй Шинэ цасны ширхгээс Шимэхийн төдий хайрла даа. Уул царай зүсий чинь Ус цасаар жишээлэвч Урд нь суугаад байхад Улаан нар шиг илчтэй Нар болсон дагина минь Намайг хараад инээж байна Нарны гэрэлд байзнахыг Наадах нөхөр чинь хүсэж байна.

Ц.Дамдинсүрэн "Хэрлэн"

Усан болрын өнгөтэй Урт сайхан Хэрлэн Урсах сайхан долгиондоо Уран хуурын эгшигтэй Ариун салхины үлээх нь Алиа дууны аялагтай Атар хээрийн залуусын Аялах дуу нь бахдалтай. Сайхан тал нутагт нь Сөлхи дураар үлээх юм Саруул уужим оронд нь Хүн чөлөөтэй давхих юм. Хэрлэн яаран урсахдаа Хэнтэй уулзахыг бодсон бол? Салхи яаран үлээхдээ Санасан хэрэг юунд бол? Морь харин давхисаар Хүний зорисонд хүрэх юм Хүн яаран давхисаар Хүссэн амрагтаа очих юм. 1945он

Ц.Гайтав "Монгол эх"

Саран гоо төрсөн Сайхан монгол эхийн Үр нь болсон бидэнд Үзэг барьсан надад Эхийн ачийг хариулах Бэхийн ихийг зориулах Нарны дор амьдарсны Насны ариун үүрэг бий. Булцгар нялх үеэсээ Бумбагар жаахан цагаасаа Булчин сууж өстлөө Буурал болж өтөлтлөө Монгол эхийн хайраар Мөнх л бид дулаацаж Сэтгэлийн өвлийг үзсэнгүй Сэв тортог харсангүй ээ. Бүүвэйн сайхан дуунд нь Бүгд тавтай нойрсож, Буянтай ариун сүүг нь Бувар бувар амталж Оёж өгсөн хувцасы нь Оодгор болтол өсөж. Олонцоглож өгсөн эмээлий нь Олмыг тасартал тэнхээжиж Эхийн хайрыг үзэхдээ Эрдэм ажил сурахдаа Энд тэнд явахдаа Эргэж бас уулзахдаа Үс буурал боллоо гээд Үнсүүлэхээ бид байдаггүй Нас дээр гарлаа гээд Үрээ бид больдоггүй Хүүхэд байх цагаасаа Аашны нь сайханыг авлаа Хүргэн бэр болохоосоо Ажлы нь сайныг дуурайлаа Зүү барьдаг гараас нь Үйл үртэс сурлаа Зүтгэл ихт чанараас нь Айл гэрээ додомдлоо Ингэ мал саадаг Идээ цагаа хийдэг, Хүнийг хайрладаг ёс Хүндэлж энэрдэг тус Хамаг нандин чанарыг Хайрт эхээсээ сурлаа Дөмөг бүхний нь дээж...

Ц.Гайтав "Улаанбаатарын үдэш"

Өргөн талбайд үдшээр гарахад Өнөр сайхан Улаанбаатараа харахад Саран саруул газар гийгүүлнэ Салхин амьсгаа хацар илбэнэ. Одод хэдэнтээ тэнд анивчихад Охид бидэнтэй энд наадна Голын урсгал хөгжмийн эгшигэнд Гоёлын чимэгтэй хот минь баясна Уул талаар алаглаад гардаг Уран гоо цэцэгтуй адил Туул голын хөвөө дагаад Тун ч гоёхон хот минь ярайна. Үдшийн сайхан Улаанбаатарыг Үүрийн саруулхан туяа хүлээнэ Уулын хөндий нь нам гүн Туулын ус нь тунаран шуугина.

Ц.Гайтав "Шүлгүүд минь"

Тархиараа бодож зүрхээрээ бичсэн шүлгүүд минь Таны өмнө зорин очиж золгож явбал Үзэг гартаа барьсан хэрэг бүтэх нь тэр Үг холбож өрсөн хүсэл биелэх нь тэр Тэнэгэр талаар хөлөг морины чадал гаргаж Тэнгэр дундуур Хүчит шонхрын удам жигүүр зааж Бадаг бүхнээрээ дэвэн дэвсээр зүсээсэй! Байц өндрийг даван давсаар нисээсэй! Усанд засаг шиг шумбаж Цусанд эм шиг шингэж Бумбагар хүүхдүүдэд чихэр шиг шимтэй Буурал настанд цай шиг амттай байгаасай.

Ц.Гайтав "Ялалтын дуу"

Ёстой төртэй улсын Зүстэй ардын цэрэг бид Өстэй дайсны өөдөөс Мэстэй тулж ялсан Баатар нам дээдтэй Бахархах Монгол оронтой Бадрах хөгжлийн дээжтэй Баатар эрийн цээжтэй Настай буурлуудын өлгийгөө Цастай өндөр уулсаа Устай өргөн талаа Ёстой төртэй хамгаалсан Баатар нам дээдтэй Бахархах Монгол оронтой Бадрах хөгжлийн дээжтэй Баатар эрийн цээжтэй Тустай нөхрийн ачтай Зүстэй ардын цэрэг бид Өстэй дайсны өөдөөс Мэстэй тулж ялсан Баатар нам дээдтэй Бахархах Монгол оронтой Бадрах хөгжлийн дээжтэй Баатар эрийн цээжтэй